Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДОТУУР БАЙРНЫ СУРАГЧДЫГ ЯВУУЛАХГҮЙ

Сүхбаатар аймгийн хэмжээнд 770 гаруй хүүхэд сурагчийн дотуур байранд амьдарч байна. Эдгээрийн 200 орчим нь Баруун-Урт сумын Боловсрол өргөө нэгдсэн дотуур байранд бий. Тэгвэл эдгээр сурагчдыг эхний хэд хоногт байрнаас нь гаргахгүй байж, ажиглахаар шийдвэрлэлээ.
Учир нь халдар авсан нь батлагдсан иргэний ойрын харьцагч нэг багш Баруун-Урт сумын дөрөвдүгээр сургуулийнх бөгөөд мөн дам харьцагч нар нь зарим сумдын багш нар байгаа юм. Иймд харьцагч нарыг бүрэн шинилгээнд хамруулсаны дараа дотуур байрны сурагчдыг хэрхэхийг дахин хэлэлцэх юм.
Дээрх хугацаанд сурагчдыг амин дэмээр баялаг шимтэй хоол хүнсээр хангаж, тэдний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг мэргэжлийн байгууллагад үүрэг болгов.
Харин аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хоёрдугаар улирлын амралтыг эдлүүлэхээр болж, мөн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаалаа.
Т.ОДОНЧИМЭГ