Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХҮНСНИЙ ТАВ ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

Аймгийн Онгой комиссын дэргэдэх төлөвлөлт мэдээлэл, нөөц хангалтын багийн өгч буй мэдээгээр тус аймаг 03 дугаар сарын 30-ны байдлаар хүнсний тав хоногийн нөөцтэй байна гэв.Үүнд гурил 60 орчим тонн, будаа 43 тонн, төмс, хүнсний ногоо 7,2 тонн, сахар 8,5 тонн байгаа аж.
Гэхдээ хатуу хөл хорионы үед хүнсний тээвэрлэлтийг явуулах учир хүнсний хомсдолд орохгүй гэж байгаа гэлээ.
Мөн аймаг доторх хүнсний хүргэлтийг томоохон худалдааны төвүүдээр дамжуулан хийхээр төлөвлөжээ. Одоогоор зургаан худалдааны төвийн есөн машин хүнсний хүргэлтэд гарахад бэлэн байгаа юм. Хөл хорионы үед өрхөөс зөвхөн нэг л иргэн ойролцоох хүнсний дэлгүүр болон бусад худалдааны газраар орох бөгөөд баг тус бүрт айл өрхүүдийн үйлчлүүлэх дэлгүүрийн жагсаалтыг гаргажээ.

Т.ОДОНЧИМЭГ