Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАТУУ ХӨЛ ХОРИО МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Сүхбаатар аймагт зургаа хоногийн хатуу хөл хорио, 0 зогсолт өглөөний 06 цагт эхэллээ. Аймгийн гадна талд 11 пост, төв дотор томоохон уулзварууд дээр мэргэжлийн байгууллагын алба хаагчид хяналт тавин ажиллаж байна.

Мөн сургууль, цэцэрлэгийн багш нар өөрсдийн харъяа нутаг дэвсгэрт ххөдөлгөөнт эргүүлийг хийж байна.

Аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар 29-ний өдрийн захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 23 ААНБ-ын үйл ажиллагаа  хэвийн боллон ьусгай гормиоор ажиллах юм. Харин бусад төрийн байгууллагуудыг нийт ажилчдын10-аас дээшгүй хувийг ажиллуулахаар болжээ.

Одоогоор хүнсний дэлгүүр, эмийн сан, цахим банк зэрэг үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж байна. Бүгд хүргэлтийн үйлчилгээг үзүүлээд эхэлсэн. Ямар нэг ачаалал үүсээгүй байна гэлээ.

Т.ОДОНЧИМЭГ