Коронавирусний халдварын батлагдсан тохиолдол болох Мөнххаан сумын иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдварт эрчимт эмчилгээний тасагт эмчилж байна. Өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тодруулбал, ханиалга нэмэгдсэн биеийн халуун нь буураагүй байгаа аж.
Тухайн иргэнийг нэгдсэн эмнэлгээс гурван хүний бүрэлдэхүүнтэй эхний ээлжийн баг эмчилж байгаа бөгөөд 14 хоногийн дараа ээлж солигдох зохицуулалт хийжээ.
Т.ОДОНЧИМЭГ