Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙРАНД 37 ИРГЭН БАЙНА

Аймгийн Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн газраас өгч буй мэдээгээр халдварын батлагдсан тохиолдлын харьцагчийг тодорхойлох ажил үргэлжлэн хийгдэж байна. Ойрын 122, дам 620 харьцагчийг тогтоож, 37 иргэнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлжээ.

95 иргэнээс PCR шинжилгээг авч лабораториуд руу илгээсэн бол нийт 436 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсан байна. 03 дугаар сарын 30-ны 12 цагийн байдлаар эрүүл мэндийн салбарын төлөвлөгөөт ажил 30 хувийн биелэлттэй үргэлжилж байна. Цаашид харьцагчдыг шинжилгээнд хамруулах ажил үе шаттай хийгдэнэ.

Мөн хатуу хөл хорионы хугацаанд АНЭ болон өрхийн ЭМТ-үүдэд амбулаторийн үзлэг хийгдэхгүй тул иргэдийг дуудлага өгч гэр гэртээ эрүүл мэндийг тусламж үйлчилгээ авахыг зөвлөлөө.

Т.ОДОНЧИМЭГ