Мөнххаан суманд халдварын голомтонд тандалт хийх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд тус сумын төвийн 559 өрх, хөдөөний багийн 24 өрхийн 38 иргэнийг хамруулжээ. Тандалт шинжилгээний таван баг энэхүү ажлыг нэг өдрийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.
Мөн батлагдсан тохиолдлын харьцагч болон Баруун-Урт сумыэ 25 иргэнээс PCR шинжилгээг авч, нийт 622 сорьцийг Дорнод аймгийн лаборатори руу хүргүүлж, одоогоор шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд хариу нь гараагүй байгаа аж.
Т.ОДОНЧИМЭГ