Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

КОРОНАВИРУСНИЙ ТАРХАХ ЭРСДЭЛ МАШ ӨНДӨР БАЙНА

Аймгийн Шуурхай штабаас 04 дүгээр сарын 02-ны ээлжит мэдээллээ өглөө. Тус аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй бөгөөд одоогоор батлагдсан тохиолдлын 11 иргэний биеийн байдал хөнгөн байна гэлээ. Харин Сүхбаатар аймагт коронавирусний тархах эрсдлийн үнэлгээг хийхэд маш өндөр эрсдэлтэй гэж гарчээ.

Тиймээс иргэдийг хатуу хөл хорионы дэглэмээ сайтар мөрдөж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөгөөг хэрэгжүүлэхийг анхаарууллаа. Мөн гадуур явган зорчигч тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн хөдөлгөөн их байгаа учир эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулав. Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөнт эргүүлийг тогтмолж явуулж, шаардлагагүй тохиолдолд гадуур явж иргэдийг хянах, гэрлүү нь буцаах ажлыг эрчимжүүлээд байна.

Т.ОДОНЧИМЭГ