Аймгийн Шуурхай штаб 04 дүгээр сарын 11-ний ээлжит мэдээллээ өглөө. Сүхаатар аймагт коронавирусний халдварын батлагдсан нийт тохиолдол 67 боллоо. Тодруулбал, Мөнххаан суманд гурав, Уулбаянд нэг тохиолдол нэмэгджээ. Мөн Сүхбаатар суманд өвчний шинэ голомт үүссэнийг мэргэжлийн байгууллага тогтоогоод байна. Тус суманд одоогоор хоёр тохиолдол батлагдаад буй.
11 иргэн эмчлэгдэж эмнэлгээс гарсан. Одоогоор АНЭ-т 54, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдын ЭМТ-д тус бүр нэг иргэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгсдийн биеийн байдлын тухайд хүнд нэг, хүндэвтэр дөрөв, хөнгөн 51 иргэн байгаа бөгөөд өвчлөл нэмэгдэх тусам хүндэвтэр болон хүнд өвчтөний тоо нэмэгдэх хандлагатай байгааг ЭМГ-аас мэдээллээ.
Батлагдсан тохиолдлын ойрын 691, дам 1479 харьцагч байна. Аймгийн хэмжээнд тусгаарлах байранд 27, гэрийн ажиглалтад 2049 иргэн байгаа аж.
Т.ОДОНЧИМЭГ