Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

11 ХҮН ЭДГЭРЧ, ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА

Сүхбаатар аймагт коронавиурсний халдварын батлагдсан анхны тохиолдлоос эхлээд бусад 11 иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Бүгд Мөнххаан сумын иргэд бөгөөд сумын Онцгой комисс, Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгөх юм. Харин иргэд гэртээ 14 хоног тусгаарлах ажиглалтад байх бөгөөд энэ хугацаанд эмийн эмчилгээгээ үргэлжлүүлэн ,халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх ёстой.

Ийнхүү эхний ээлжийн 11 хүн эдгэрч гарснаар тусгаарлах хоёр эмнэлэгт 42 хүн үргэлжлүүлэн эмчлүүлж байна. Үүн дээр өнөөдөр шинээр батлагдсан долоон тохиолдлыг Мөнххаан сумаас зөөвөрлөн авчрах юм байна. Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдад тус бүр ннэг нэг иргэн тусгаарлагдан эмчлүүлж байна.

Халдвар авсан иргэдийн тухайн эмчилгээ хүлээн авах нь тухайн хүний биейн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна. Эдгэрч байгаа иргэд биеийн байдал хөнгөн байсан бөгөөд 10 хоногийн эмчилгээ хийгдсэн гэдгийг АНЭ-ийн Чанарын албаны дарга Ц.Мөнхтунгалаг хэллээ.

Т.ОДОНЧИМЭГ