Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МӨНХХААНД 2, СҮХБААТАР СУМАНД 5 ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭВ

Сүүлийн 24 цагт тус аймгийн Мөнххаан суманд хоёр, Сүхбаатар суманд таван тохиолдол батлагдснаар халдварын нийт батлагдсан тохиолдол 158 боллоо. Нэмэгдсэн тохиолдлууд нь бүгд өмнөх тохиолдлын ойрын харьцагчид байна.

4 дүгээр сарын 26-ны байдлаар 76 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан, одоогоор АНЭ-т 73, Онгон сумын ЭМТ-д зургаан иргэн хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын 640, дам  328 харьцагч байна. Эрсдэл өндөртэй 30 иргэн тусгаарлах байранд хяналтад байна. Хүлээгдэж байгаа шинжилгээний хариу байхгүй гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс хойш коронавирусний нөхцөл байдлын мэдээг долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад мэдээлж байхаар болжээ.

Т.ОДОНЧИМЭГ