Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БАРУУН-УРТАД ЭХ ҮҮСВЭР НЬ ТОДОРХОЙГҮЙ НЭГ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын найман тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 166 боллоо. Баруун-Уртад гурав, Сүхбаатар суманд таван тохиолдол нэмэгдсэн бөгөөд Баруун-Уртын гурван тохиолдлын хоёр нь эрүүл мэндийн байгууллагын ажилтан, нэг нь эх үүсвэр тодорхойгүй байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор тухайн иргэний ажлын хамт олныг тусаарлаж, мөн амьдардаг байранд нь “Нэг хаалга-нэг шинжилгээ” ажлыг зохион байгуулж, улмаар Хэнтий аймгийн вирус судлалын лабораторит PCR-ын 63 сорьцыг илгээж, хариу нь хүлээгдэж байна.

Харин Сүхбаатар сумын тухайд өмнөх тохиолдлуудын ойрын харьцагчдаас илэрсэн гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Халдвар бүртгэгдснээс хойш нийт 103 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд одоогоор АНЭ болон Онгон сумын ЭМТ-д нийт 58 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Хөнгөн 54, хүндэвтэр хоёр, хүнд хоёр иргэн байна.

Т.ОДОНИМЭГ