Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХОЁР ДАХЬ ТУНГ ИРЭХ САРЫН 2-ООС ХИЙНЭ

Коронавирусний эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунг хамруулах ёстой хүн амын 99 хувьд хийжээ. Хоёр дахь тунгийн вакциныг татан авах ажил эхэлсэн бөгөөд ирэх сарын 2-оос хийж эхлэх юм байна.

Эхний ээлжийн дархлаажуулалтад цагдаа, онцгой, тагнуул зэрэг тусгай хүчний алба хаагчид, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллага, сургууль цэцэрлэгийн багш нар, эрчим хүч, ус дулааны салбарын ажилчид, зарим төрийн албан хаагчдыг хамруулж байгаа билээ.

Вакцины хамрагдалт маш сайн байгаа, одоогоор аймагт вакцинтай холоотой ямар нэг эсрэг хариу урвал үзүүлсэн зүйл гараагүй байна. Хоёрдугаар тунг өмнөх зарчмын дагуу хийнэ. Ер нь аймгийн Онцгой комиссоос 18-аас дээш насны хүн амынхаа 60 хувийг дархлаажуулалтад хамрууна гэж төлөвлөсөн. Засгийн газраас вакцин хэзээ хуваарилна, тэр цагаас шууд хийж эхлэх бэлтгэл ажил хангагдаж байгаа гэж аймгийн ЭМГ-ын хэлтсийн дарга П.Болормаа хэллээ.

Т.ОДОНЧИМЭГ