Аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээгээр 4 дүгээр сарын 30-нд тус аймагт халдварын хоёр тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 168 боллоо. Шинээр илэрсэн хоёр тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын харьцагч бөгөөд тусгаарлах байранд байжээ.
Тодруулбал Онгон, Сүхбаатар сумдад тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн юм.
Харин нийт 115 хүн эдгэрч эмнэлггээс гарчээ. Одоогоор АНЭ-т 47, Онгон сумын ЭМТ-д зургаан иргэн эмчлүүлж байна.
Ойрын болон дам харьцагчийн давтан шинжилгээнүүдийг авч Дорнод, Хэнтий аймгуудын вирус судлалын лабораторит илгээжээ. Одоогоор 100 орчим шинжилгээний хариу хүлээгдэж байна.