05 дугаар сарын 04-ний байдлаар Сүхбаатар аймагт дархлаажуулалтын эхний тунд 8487, хоёр дахь тунд 1030 иргэн хамрагджээ. Энэ нь тус аймгийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 20,6 хувийг эзэлж байгаа юм.
Тодруулбал, 18-аас дээш насны 41055 иргэн байгаагаас 8487 буюу 20,6 хувь нь вакциндаа хамрагдаад байгаа аж.
Эдгээр өдрүүдэд вакцины хоёр дахь тун болон 50-аас дээш насны иргэдийг нэгдүгээр тунд хамруулах ажил үргэлжилж байгаа. 12 суманд тус бүр нэг, Бичигт боомтод нэг, хилийн цэргийн ангид хоёр, Мөнххаан суманд гурав, Баруун-Урт суманд найм буюу аймгийн хэмжээнд байнгын 19, явуулын зургаа гээд нийт 25 цэгээр дамжуулан вакциныг хийж байна.
Вакцины татан авалт үргэлжилж байгаа, 50-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулсны дараа 18-аас дээш насны иргэдийг эхний тунд хамрулах ажлыг эхлүүлнэ. Бэлтгэл бүрэн хангагдсан. Одоогоор вакцинтай холбоотой ямар нэг ноцтой хариу урвал бүртгэгээгүй гэж ЭМГ-аас мэдээлж байна.
Т.ОДОНЧИМЭГ