Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

21 ИРГЭН ЭМНЭЛГЭЭС ГАРЧ, ХОЁР ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ

Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт 21 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 148 боллоо. Харин халдварын хоёр тохиолдол шинээр нэмэгдснээр нийт батлагдсан тохиолдол 174 болоод байна.

Одоогоор АНЭ-т 21 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хөнгөн 20, хүнд нэг иргэн байна. Халдвар авсан иргэд эдгэрч эмнэлгээс гарах тохиолдол нэмэгдснээр эмнэлэг, эмч ажилтнуудын ачаалал буурч, улмаар өвчний тархалт хумигдах байдал ажиглагдаж байгааг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Шинээр нэмэгдсэн хоёр тохиолдол нь Баруун-Урт суманд батлагдсан, голомт тодорхойгүй халдварын ойрын харьцагчид байгаа юм. Тандалт, хариу арга хэмжээний багууд энэхүү тохиолдлын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт түргэвчилсэн оношлуураар 214, PCR 59 иргэнийн шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор хүлээгдэж байгаа шинжилгээний хариу байхгүй аж.

Т.ОДОНЧИМЭГ