Аймгийн Онцгой комиссын 17-р хурал боллоо. Хурлаар 5 дугаар сарын 8-ны 06 цагаас эхлэн Сүхбаатар аймгийг улбар шар түвшинд шилжүүлж, сумдын доторх хөдөлгөөнийг нээж, хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хэвийн горимоор ажиллахыг зөвшөөрлөө.
Мөн үсчин гоо сайхан, гутал, дугуй, оёдол засвар, банк санхүүгийн байгууллага, эмийн сан зэрэг газрууд хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин хоол, зоогийн газрууд заалаар үйлчлэхгүй зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ.
Харин аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байх бөгөөд зайлшгүй шаардлагатай иргэд шинжилгээнд хамрагдсан зорчих боломтжой.
Сүхбаатар аймаг одоо ч халдарын голомттой бүс нутаг, эрсдэл өндөр хэвээр байгаа учир спорт заал, фитнесс клуб, усан бассейн, бар караоке, бүх төрлийн сүм хийд, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байна. Мөн хурим найр, сургалт семиннар, аялал зугаалга, соёл урлагийн үзвэр үйлчилгээ, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа зэргийг үргэлжлүүлэн хориглох шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэр нь 5 дугаар сарын 8-наас хэрэгжиж эхлэх бөгөөд дээр хэлсэнчлэн халдвар бүрэн хумигдаагүй, эрсдэлтэй хэвээр байгаа учир иргэдийг хорио суларсан гээд тайвшралгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг онцгойлон анхааруулав.
Т.ОДОНЧИМЭГ