Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МАЛЧИД ГЭРТ НЬ УЛААНБААТАР ХОТООС ИРСЭН ХҮНЭЭС ХАЛДВАР АВЧЭЭ

Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын тохиолдол хоёроор нэмэгдэж нийт 176 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь Баруун-Урт сумын хөдөөгийн багийн малчид бөгөөд гэрт нь Улаанбаатар хотоос ирсэн иргэнээр халдвар дамжжээ. Урьдчилсан байдлаар үүнийг мэргэжлийн байгууллага шинэ голомт бус, зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол гэж үзэж байна.

Улмаар тандалт судалгааны багийнхан илүү нарийн тогтоохоор тус багт ажиллаж байгаа аж.

Харин бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 160 болжээ. Ингэснээр 5 дугаар сарын 9-ний байдлаар АНЭ-т 13 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлын тухайд хөнгөн арав, хүндэвтэр гурван иргэн байна.

Тусгаарлах байранд 22, гэрийн ажиглалтад 386, гэрийн тусгаарлалтад 248 иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Наймдугаар багийн малчдыг дархлаажуулалтад хамруулах ажил сүүлийн өдрөө үргэлжилж байгаа аж.

Т.ОДОНЧИМЭГ