Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшингээр ахлуулсан ажлын хэсэг 5 дугаар сарын 15, 16-ны өдөр Сүхбаатар аймагт ажиллалаа. Тэд коронавиурсний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн салбарын үйл ажилагаатай танилцан зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн юм.
Дэд сайдын ажлын хэсэгт ХӨСҮТ-ийн клиникийн болон халдвар судлаач эмч нар багтсан бөгөөд тэд аймгийн тусгаарлах эмнэлэгийн бүхий л үйл явцтай танилцаж, хоёр хоногийн турш шаардлагатай зөвлөмж зөвлөгөөнүүдийг эмч, эмнэлгийн амжилтнуудад өгчээ. Тэд орон нутийн давуу тал ч их байгааг тодотгов.
Дэд сайд МБаттүвшин хэлэхдээ, Сүхбаатар аймагт халлвар хурдацтай тархаж, олон сумдыг хамарсан ч өнөөгийн байдлаас харахад өвчний голомтоо маш сайн хумиж чадсан байна. Үүнд хамгийн их үүргийг гүйцэтгэж, 40 гаруй хоногийн хөл хориог тэвчээртэй даван гарсан нийт иргэдэд нь талархал илэрхийье. Мөн хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт, халдвар хамгааллын ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн баг хамт олон, мэдээж халдварын голомтод ар гэрээ умартан ажилласан эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилтнууд, эрхэм сувилагч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Ерөнхийдөө цар тахлын үед орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээнүүд оновчтой байж чадсан байна гэдгийг онцлон сайшаав.
Тус аймаг ЭМЯ-ны санхүүжилтээр PCR оношлогооны молекул биологийн лабораторийн туслах болон дагалдах 19 нэр төрлийн 80,6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг татан авсан байдаг. Стандартын өрөө тасалгааны засвар хийгдэж, хүний нөөц нь ч бэлтгэгдсэн. Гэвч хамгийн чухал оношлогооны аппарат нь ирээгүй учир одоог хүртэл орон нутагтаа оношлогоогоо хийж чадахгүй, хөрш зэргэлдээх аймгууд болон Улаанбаатар хотруу зөөвөрлөж байгаа. Энэ нь маш их цаг хугацаа алдаж байгааг АНЭ-ийн дарга Д.Мөнхзул хэлсэн. Харин дэд сайд М.Баттүвшин, үүнийг холбоглох хүмүүст уламжилж, анхаарч ажиллана гэлээ.
Уулзалтын үеэр тэд амжилттай сайн ажилласан салбарын зарим албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
Т.ОДОНЧИМЭГ