Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХОЁРДУГААР ТУНГИЙН ВАКИНАА ТАТАН АВЛАА

Дархлаажуулалтын хоёдугаар тунгийн 41 мянган хүн тун вакциныг ЭМЯ-аас татан авч, мэргэжлийн байгууллагуудын хяналт дор аймгийн МЭГ-ын хөргүүрт хадгаллаа. Хоёрдугаар тунгийн вакиныг энэ сарын 23-аас хийж эхлэх юм байна.

Вакцины тээвэрлэлт, хадгалат, хөргүүрийн температур зэрэгт аймгийн МХГ, ЭМГ-аас хяналт тавин хүлээн авсан байна.

5 дугаар сарын 16-ны байдлаар тус аймагт вакцины эхний тунд хамрагдвал зохих 18-аас дээш насны нийт хүн амын 87,7 хувь нь хамрагджээ. Одоогоор аймгийн хэмжээнд 14 цэгээр дамжуулан дархлаажуулалтын ажлыг хийж байгаа. Тиймээс иргэдийг дээр дурдсан хугцаанаас өмнө заавал эхний тундаа хамрагдах шаардлагатай байгааг анхааруулав.

Т.ОДОНЧИМЭГ