Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“ЖААХАН ШАРГЫН НУТАГ” МОНГОЛ БИЧГИЙН ЦАХИМ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДРОВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн ААНБ, иргэдийн дунд “Жаахан шаргын нутаг” монгол бичгийн цахим уралдааныг зарласан. Уралдаанд нийт 40 гаруй байгууллага, хувь хүний 600 гаруй бүтээл ирж, зохион байгуулагчид шилдгүүийг шалгаруулж, өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.

Тодруулбал, уралдаан “Үзгийн хичээнгүй бичиг”, “Бийрийн хичээнгүй бичиг”, “Уран бичлэг”, “Таталган бичиг” төрлөөр явагдсан. 39 байгууллагын 390 албан хаагч, 15 сургуулийн 225 сурагчийн хичээнгүй бичвэр, мэргэжлийн 46 багшийн хичээнгүй бичвэр, тайлан, 40 гаруй уран бүтээлчийн бүтээлийг хүлээн авч нийт дөрвөн төрөл, дөрвөн ангиллаар 21 байр шалгаруулсан юм.

Үзгийн хичээнгүй бичиг төрөлд тэргүүн байрыг аймгийн Жаахан шарга театрын хамт олон хүртсэн бөгөөд тус хамт олон жил болгон энэ төрлийн тэмцээнд амжилт үзүүлдэг. ЖШТ-ын дарга Г.Баярцогт хамт олныхоо энэ туршлагаас хуваалцахдаа, Манай байгууллага дэргэдээ “Хүмүүн бичиг” монгол бичгийн клубыг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Эдгээр хүмүүс маань ажилчдад монгол бичиг заадаг. Одоо манай байгууллагын бүх ажилчид монгол бичгийн дэвтэртэй болж, байнгын хэрэглээ болгож хэвшсэн. Мөн нийт ажилчдын 80 орчим хувь нь зохих мэдлэгийг эзэмшсэн. Клубын зүгээс ажилчдаа сургах, чадавхжуулах сургалт, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж хэвшсэн. Цаашид хос бичигтэн болохтой холбоотойгоор хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий гэв.

Нутгийн яруу найрагчид, зохиолчдынхоо бүтээлээс сэдэвлэсэн энэхүү уралдааныг “Титэм-Арт” академийн санаачлагаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Нийтийн номын сан, аймаг, сумын ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Уралдаан 4 дүгээр сарын 12-ноос 5 дугаар сарын 01-ний хооронд үргэлжилжээ.

Уралдааны шилдгүүд:

Үзгийн хичээнгүй бичиг төрөл /Боловсролын салбар ангилал/

  1. Баруун-Урт сумын Нэгдгүгээр сургааль
  2. Баяндэлгэр сумын хүүхдийн цэцэрлэг
  3. Эрдэнэцагаан сумын ЕБС

Үзгийн хичээнгүй бичиг төрөл /Анги хамт олны төрөл/

  1. Баруун-урт сумын Нэгдүгээр сургуулийн 10В анги
  2. Онгон сумын ЕБС-ын 10В анги
  3. Мөнххаан сумын ЕБС-ын 10Б анги

Үзгийн хичээнгүй бичиг төрөл /Төрийн болон ТББ ангилал/

  1. Жаахан шарга театр
  2. Насан туршийн боловсрол төв
  3. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар

Үзгийн хичээнгүй бичиг төрөл /Мэргэжлийн багш нарын ангилал/

  1. Баруун-Урт сумын гуравдугаар сургууль С.Дорждуламрагчаа
  2. Баруун-Урт сумын нэгдүгээр сургууль Х.Ганди
  3. Наран сумын ЕБС Д.Пүрэвдорж

Уран бичлэг төрөл

  1. Б.Шаравнямбуу
  2. З.Энхжаргал
  3. Э.Даваажав

Бийрийн хичээнгүй бичиг төрөл

  1. Э.Даваажав
  2. Ц.Энхбаатар
  3. А.Мөнхцэцэг

Таталган бичлэг төрөл

  1. Э.Дэлгэртуяа
  2. З.Энхжаргал
  3. Н.Мөнхнаран