Сүхбаатар аймгийн 12 суманд өнгөрсөн даваа гарагаас танхимын давтлага эхэлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Онгон суманд давтлага цахимаар явагдаж байна. 5 дугаар сарын 19-ний байдлаар аймгийн хэмжээнд танхимын давтлага 90 хувийн ирцтэй амжилттай үргэлжилж байна гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ.
ЭЕШ-д орохоор нийт 744 сурагч бүртгүүлжээ. Эдний 122 нь өмнөх оны төгсөгчид байгаа аж. Харин энэ жилийн төгсөгчдөөс 80 орчим хүүхэд шалгалтад орохоос татгалзжээ.
Сурагчид ихэвчлэн 2-4 хичээлээр шалгуулахаар бүртгүүлсэн бол математик, англи хэл, нийгмийн ухааны хичээлээр хамгийн их сурагч шалгуулна.
Танхимын давтлага мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу тусгай горимоор явагдаж байгаа. Харин багш нарын тухайд ЭЕШ-д орох багш нар бүгд дархлаажуулалтандаа бүрэн хамрагдсан бол давтлага өгч буй багш нарын 80 хувь нь эхний тунгийн вакциндаа хамрагдсан байна.
Т.ОДОНЧИМЭГ