Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЖИЛЧИД НЬ ВАКЦИНДАА БҮРЭН ХАМРАГДСАН БОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БОЛНО

Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр ажилчид нь вакциныхаа 1, 2-р тунд хамрагдаад 14 хоносон бол зоогийн газар болон фитнесс клуб, спорт төвүүдийг үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг зөвшөөрлөө.

Бүх ажилчдаа вакциндаа бүрэн хамрагдсан гэдгийг нотлох баримт бичгийг, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхлэх албан хүсэлтийн хамтаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргана. Улмаар зөвшөөрсөн тохиолдолд заалныхаа 50 хувьд үйлчлүүлэгч хүлээн авах юм.Үйлчлүүлэгч нь мөн вакиндаа үрэн хамрагдсан байх шаардлагатай.

Мөн үйлчлүүлэгч болоод ажилчдыг халдвар хамгааллын дэглэм сайн баримтлуулж, байр савны ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх ёстойг анхаарууллаа.

Т.ОДОНЧИМЭГ