2020 онд Сүхбаатар аймгаас шинээр Монгол Улсын аварга, хошой аварга малчны болзлыг хангасан малчдын шагналыг хотонд нь очиж гардуулан өгч байна. Шагналыг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нар гардуулж яваа аж.
Өнгөрсөн онд Сүхбаатар аймгаас Монгол Улсын аварга малчин найм, хошой аварга малчин нэг тодорсон билээ. Аварга малчдын шагналыг 5 дугаар сарын 21-ээс 23-ны хооронд гардуулна.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан шагнал гардуулах багийг цомхон зохион байгуулжээ.
Т.ОДОНЧИМЭГ