Сүүлийн 24 цагт тус аймгийн Онгон суманд шинээр 15 тохиолдол батлагдсанаар аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 211 боллоо. Онгон суманд батлагдсан тохиолдлын эх үүсвэр тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор мэргэжлийн баг ажиллахаар явжээ.
Онгон сумын ЭМТ нь сум дундын эмнэлэг учир эмч, ажилтан болоод шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан. Мөн сурагчдын дотуур байрыг тусгаарлах байраар бэлтгэн нөөцөлжээ. Дээрх батлагдсан тохиолдлын ойрын 190, дам 430 харьцагч Онгон суманд байгаа аж.
Халдвар авсан иргэдийг АНЭ рүү татан авч байгаа. Одоогоор тусгаарлах эмнэлэгт 26 иргэн хэвтэн эмлүүлж байна.
Сүхбаатар аймагт коронавирусний халдвар авсан 211 иргэнээс 182 нь бүрэн эдгэрчээ.
Т.ОДОНЧИМЭГ