Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭРҮҮЛ БҮС БАЙСАН НАРАН СУМАНД ХАЛДВАР БҮРТГЭГДЛЭЭ

Сүхбаатар аймагт халдварын тохиолдол цаашид дахин олноор нэмэгдэх хандлагатай байна. Учир нь цөөхөн эрүүл бүсийн нэг Наран суманд халдвар бүртгэгдэж, тус суманд тодорхойгүй хугацаагаар тэг зогсолт хийжээ. Мөн Баруун-Урт суманд үүссэн хоёр голомтны ойрын хавьтлуудаас халдвар нэмж бүртгэгдсээр байна.

Сүүлийн 24 цагт Баруун-Урт, Наран сумдад тус бүр нэг тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 306 боллоо.

Одоогоор тусгаарлах эмнэлэгт 79 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 74, хүндэвтэр дөрөв, хүнд нэг иргэн байна. Мөн халдвар авч, эмчлүүлж байгаа иргэдийн 35 нь 0-17 насны хүүхэд байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Батлагдсан тохиолдлуудын ойрын харьцагч Баруун-Урт, Онгон, Халзан, Түмэнцогт, Сүхбаатар сумдын иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлажээ.

Т.ОДОНЧИМЭГ