Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

330 ХҮНИЙ СОРЬЦОНД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД 30 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

Сүхбаатар аймагт халдварын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг ЭМЯ-аас зарлалаа. Сүүлийн 24 цагт 330 хүний сорьцонд шинжилгээ хийхэд халдварын 30 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 334 боллоо.

30 тохиолдлыг харьяаллаар авч үзвэл, Баруун-Урт 13, Сүхбаатар нэг, Түмэнцогт хоёр, Наран 11, Халзан суманд гурван тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр тус аймгийн 11 суманд халдвар бүртгэгдээд байна. Эдгээр нь бүгд батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчид, мөн Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байгааг ЭМГ-аас мэдээлж байна.

Одоогоор 90 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Тусгаарлах эмнэлэгт хөнгөн 75, хүндэвтэр тав, хүнд хоёр гээд нийт 82 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Мөн батлагдсан тохиолдлын ойрын 483, дам 951 харьцагч байгаа бөгөөд аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 354, гэрийн тусгаарлалтад 535 иргэн байгаа аж.

Т.ОДОНЧИМЭГ