Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн зөврийн хайрцгаар санал хураах ажил тус аймагт 81,3 хувьтай үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд нийт 682 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр хүсэлтээ гаргажээ.
Хүсэлт гаргасан сонгогчийн 555 нь буюу 81,3 хуь нь одоогоор саналаа өгөөд байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Сүхбаатар аймагт сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчдын тоо ч огцом өссөн. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалт, тусгаарлалтад 900 орчим иргэн байгаа. Эдгээрийн ихэнх нь зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ гаргаж амжаагүй байна.
Т.ОДОНЧИМЭГ