Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

51 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ХАЛДВАРЫН УЛМААС НАС БАРЛАА

Сүхбаатар сумын харьяат, 51 настай эрэгтэй коронавиурсний нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Ингэснээр нас баралтын тохиолдол хоёр болж байна. Харин тус аймагт сүүлийн 24 цагт халдварын 22 тохиолдол нэмж бүртгэгдснээр, нийт батлагдсан тохиолдол 466 болов.

Тодуулбал, Баруун-Уртад 18, Баяндэлгэр, Халзан, Уулбаян сумдад тус бүр нэг тохиолдол нэмэгджээ.

ЭМГ-аас өгч буй мэдээгээр халдварын кластер аймгийн хэмжээнд 33, Баруун-Урт суманд 24 байна. Өдөрт 20-30 тохиолдол тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын явсан маршрутыг зарлах боломжгүй, бүхэлдээ эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс гагцхүү иргэн бүрийн үүрэг хариуцлага, ухамсар маш чухал гэдгийг хэллээ. Мөн эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хянлтаа сайжруулахыг анхааруулав. Учир нь халдварт өртөх хүүхдийн тоо буурахгүй хэвээр байгаа аж.

Халдварын голомт, батлагдсан тохиолдлын тоо ихсэхтэй зэрэгцэн ойрын болон дам харьцагчдын тоо ч огцом өсч байна. Тандалт судалгааны багийн тогтоосноор одоогоор ойрын 1057, дам 1312 харьцагч бий. Энэ ажил үргэлжлэн хийгдэж байна.