Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БАРУУН-УРТ СУМАНД ХАЛДВАР ЭРЧИМТЭЙ ТАРХАЖ БАЙГААГ АНХААРУУЛАВ

Баруун-Урт суманд халдварын гурван тохиолдол сүүлийн 24 цагт нэмж бүртгэгджээ. Ингэснээр хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 220 болсон бөгөөд тэдний 54 нь 0-18 насны хүүхдүүд байна гэж ЭМГ-аас мэдээллээ. Мөн сүүлийн өдрүүдэд Баруун-Урт суманд халдвар эрчимтэй тархаж байгааг анхааруулав.

Тиймээс гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвараас сэргийлж, дархлаагаа дэмжиж халдвар хамгааллын дэглэмээ тогтмол мөрдөж, хүүхдүүддээ тавих хараа хяналтаа чангатгаж, онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байхыг ЭМБ-аас анхааруулж байна.

батлагдсан тохиолдлын ойрын 1079, дам 1312 хавьтлыг тогтоож, тандалтын шинжилгээг хийсээр байгаа юм. Одоогоор 268 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.

Т.ОДОНЧИМЭГ