Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

16, 17 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ФАЙЗЕР ВАКЦИН ХИЙНЭ

Сүхбаатар аймаг энэ сарын 18-аас эхлэн 16-17 насны хүүхдүүдийг файзер вакцинд хамруулахаар болжээ. Тус аймгийн хэмжээнд энэ насны 1750 орчим хүүхэд байна.

Баруун-Урт суманд маргааш буюу 18-ны өдрөөс эхлэн Хоёрдугаар цэцэрлэг дээр юакциныг хийнэ. Харин сумдын тухайд 18-нд вакцинаа татан авч, 19-өөс дархлаажуулж эхлэх юм байна.

Уг вакциныг халдварт өвчний эмчилгээтэй байгаа болон шокд орж байсан, мэдрэлийн хам шинжтэй, вакцины хариу урвал үзүүлдэг зэрэг эрүүл мэндийн заалт бүхий хүүхдүүд хийлгэхийг хоригложээ.

Дархлаажуулалтыг тав хоногийн хугацаанд хийхээр төлөвлөсөн бөгөөд хүүхдүүд вакцинаа тариулсны дараа халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж, вакиныхаа үр дүнг үзэх ёстой гэдгийг ЭМГ-аас анхаарууллаа.