Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төр, ТББ-ын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, тэднийг төр бодлогоор дэмжих, дэмжлэг үзүүлэх зорилтыг тавьсан. Энэ хүрээнд МЗХ, МЭХ-ны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлүүдийг байртай болголоо.
Залуучуудын холбоонд гурван өрөө байр, Эмэгтэйчүүдийн холбоонд 240 м2 байрыг олгож, салбар зөвлөлийн тэргүүнүүдэд түлхүүрийг гардуулсан юм. Энэ өдрөөс хойш өөрсдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх, хамтдаа хөгжих, бие биенээсээ суралцах гээд бүхий л үйл ажиллагаанууд энэ байранд болно. Байрны төлбөрийг 100 хувь төрөөс хариуцаж байгаа бөгөөд харин ТББ-ууд үйл ажиллагааны урсгал зардлыг өөрсдөө хариуцах аж.
Энэ ТББ-уудын үйл ажиллагаа уялдах, эдгээр оролцооны байгууллагаар дамжуулан залуучууд эмэгтэйүүдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг бий болгох, шинэ санал санаачлагыг гарган ажиллаж аймаг орон нтгийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлэх цаашлаад улс, бүсийн хэмжээнд жишиг болохуйц салбар зөвлөлүүд болох үр дүнг төрийн зүгээс хүлээж байгаа гэдгийг аймгийн Засаг дарын орлогч Г.Мөнхзаяа хэллээ.
Т.ОДОНЧИМЭГ