Аймгийн ОБГ гамшиг ослын үед аврах үйл ажиллагаанд ашиглах тусгай зориулалтын машинтай боллоо. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Беларусь улсын хэлэлцээрийн дагуу “Багаж зэвсэглэмжийг сайжруулах” төслийн хүрээнд аймгийн ОБГ-т авто механик шатны машин нийлүүлснийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хүлээлгэн өглөө.
Улмаар орон нутгийн зүгээс тус машины гражийг барих 160 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн юм.
Сүхбаатар аймгийн ОБГ-ын техникийн хүчин чадал дөрвөөс дээш давхарт гарсан гал түймрийг унтраах боломжгүй байсан бол ийм машинтай болсоноор өндөр байшин барилга болон уул уурхайн цооног зэрэг хүндрүүлсэн нөхцөлд аврах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой боллоо гэдгийг ОБГ-ы дарга, дэд хурандаа Б.Анхбаяр онцлов.