Аймгийн Шуурхай штаб өргөтгөсөн байдлаар хуралдаж, зохих шийдвэрүүдийг гаргалаа. Тодруулбал, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газруудтай хариуцлагын гэрээг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэв. Мөн аймгийн хэмжээнд бүх төрлийн архи согтууруулах ундааг худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө.
Мөн замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор сумдын Онцгой комисс хяналтаа сайжруулж, Улсын Онцгой комиссоос өгч буй чиглэлийг дагаж мөрдөхийг сануулав. Өөрөөр хэлбэл сумд орж гарах хөөлгөөнөө хэвийн болгож, вакцины бүрэн тунд хамрагдан 14-өөс дээш хоносон болон халдвар аваад эдгэрсэн иргэдийг чөлөөтэй зорчуулж, бусад тохиолдолд болон таваас дээш насны хүүхдээс заавал түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлнэ. Мөн халдвартай бүс нутгаас ирсэн иргэд төв суурин газар байх тохиолдолд заавал долоо хоног гэрийн ажиглалтад байж, түүнд хяналт тавих чиглэлийг аймгийн ззасаг дарга М.Идэрбат сумдын удирдлагуудад өглөө.