Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын 17 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1382 боллоо. Эрүүл мэндийн байгуулагат 354 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүн дунд 0-18 насны хүүхэд 62, жирэмсэн эмэгтэй дөрөв, дөнгөж төрсөн хоёр ээж байгаа аж.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд нь харьяаллын хувьд Баруун-Уртад 12, Мөнххаанд хоёр, Баяндэлгэрт хоёр, Халзанд нэг байна.
Батлагдсан тохиолдлын ойрын 721, дам 1627 харьцагч байна. Эдгээрийн шинжилгээг сум тус бүрт нэг, Баруун-Урт суманд гурван цэгээр дамжуулан авч байна. Тандалт судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байгаа тухай ЭМГ-аас мэдээллээ.
Харин дархлаажуулалтын тухайд 7 дугаар сарын 10-ны өдөр файзер вакцины хоёр дахь тун, вероцелл вакцины нэг, хоёр дахь тунг нэг цэгээр хийж байгаа бөгөөд үүнээс хойш 19-нийг хүртэл файзер вакцин хийх ажил түр зогсож байгаа аж.