Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БОХИР УС ЦЭВЭРШҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сүхбаатар аймагт хийгдэж буй томоохон ажлуудын нэг бол бохир ус цэвэршүүлэх байгууламж юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Баруун-Урт суманд баригдаж буй энэхүү байгууламж нь хоногт 3000 метр куб усыг цэвэршүүлэх хүчин чадалтай.

Барилгын ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Одоогоор байгууламжийн биологи цэвэрлэгээний байгууламж баригдаж байгаа аж. Энэ нь цэвэршүүлэх байгууламжийн хамгийн гол хэсэг юм байна.

Ирэх намар анхны туршилтаа хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлж байна.