Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Баруун-Урт суманд байгаа бүх уурын зуухыг бүрэн шинэчлэхээр болсон. Уурын зуухны шинэчлэлийн ажил, дулааны станцын урсгал засварт аймаг орон нутгийн төсвөөс тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Улмаар гурван уурын зууханд суурилуулах 14 зуухыг татан авчээ.
Баруун-Урт сумын хэрэглэгчдийн гол ачааллыг Дулааны станц дангаараа хариуцдаг. Хэрэглэгчид нэмэгдэж байгаатай холбогдуулан цахилгаан станц ачааллаа дийлэхгүй болж, өнгөрсөн өвлийг хүндхэн даван туулсан . Дулааны станцын 20 мегаватт өргөтгөлийн асуудал яригдаж байгаа боловч хамгийн хурднаар хийхэд 2023 он цаашлаад 2024 оноос нааш ашиглалтад орохгүй. 2024 он хүртэл бид Баруун-Урт хотын 23 мянган хүнийг хэрхэн дулаан өвөлжүүлэх вэ гэдэг асуудал нэг номерын зорилт болж байна. Дулааны станц ачаалал дийлэхгүй болсонтой холбогдуулан нэмэглтээр ашигладаг гурван уурын зуухыг шинэчилнэ. Ингэснээр 6-7 мегаваттын ачааллыг авна. Ингэснээр өвлийн ид оргил ачааллын үед дулааны станцын ажлыг хөнгөлөх боломжтой гэдгийг Дөрвөлж ОНӨҮГ-ын удирдлагууд хэлж байна.