Аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний кабинет дэлхийд тэргүүлэгч технологийн нүдний мэс заслын микроскоптын иж бүрдэлтэй боллоо. Тус кабинет нь үзлэг оношлогоосноос гадна зовхины жижиг мэс ажилбаруудыг л хийдэг байсан бол энэхүү мэс заслын микросопттой болсноор ажилбаруудын төрөл нэмэгдэж, эвэрлэгийн гэмтлийн анхдагч цэгцлэлтүүд, нүдний мах авах, эвэрлэг хусах, нүдний даралт бууруулах болон болорын мэс заслуудыг хийх боломжтой болсон байна.
Өмнө нь орон нутгийн иргэд нүдний ихэнх мэс заслыг гуравдугаар шатлалтын эмнэлэгт очиж хийлгэдэг байжээ. Тодруулбал, өнгөрсөн онд гуравдугаар шатлалын эмнэлэгт болор суулгах 42, мах авахуулах 38, хялар засуулах хоёр, нүдний даралт бууруулах долоогийн удаагийн мэс заслыг орон нутгийн иргэд хийлгэжээ.
АНЭ-ийн нүдний кабинетаар жилд давхардсан тоогоор 7513 хүн үйлчлүүлж, 50 орчим иргэн хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авдаг байна. Өвчлөлөөр нь авч үзвэл 2124 буюу 28,2 хувь нь зовхи салстын эмгэг, 1463 буюу 19,4 хувь нь рефракцын эмгэг, 763 буюу 10,1 хувь нь болрын эмгэг, эвэрлэгийн эмгэг 558 буюу 7,4хувь , нүдний даралт 427 буюу 5,6 хувийг эзэлж байна гэж эмч нар хэллээ.