Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 1686-Д ХҮРЭВ

Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт Баруун-Уртад ес, Түвшинширээ суманд нэг, Сүхбаатар суманд хоёр гээд халдварын 12 тохиолдол шинээр нэмэгдснээр, нийт батлагдсан тохиолдол 1686-д хүрэв. Харин тус хугацаанд 21 иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжснээр нийт эдгэрсэн иргэн 1545 боллоо гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Коронавирусний халдвар Сүхбаатар аймгийн бүх сумдад гараад байнаа бөгөөд халдварын тархалт хамгийн өндөртэй, эрсдэл ихтэй сумаар Баруун-Урт сум нэрлэгдсэн хэвээр байна. Одоогоор зөвхөн тус суманд 876 иргэн халдвар аваад байгаа юм.

7 дугаар сарын 29-ний байдлаар эрүүл мэндийн байгууллагат 122 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн 103, хүндэвтэр 12, хүнд зургаа, нэн хүнд нэг иргэн байна.