Сүүлийн 24 цагт Баруун-Урт, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Сүхбаатар, Халзан сумдад халдварын 26 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 2069 болов. Харин тус хугацаанд 21 иргэн эдгэрч эмнэлгээс гэрийн ажиглалтад шилжжээ.
Ингэснээр аймгийн хэмжээнд халдвар авсан 1895 иргэн бүрэн эдгэрээд байгаа аж.
АНЭ болон сумдын ЭМТ-д нийт 167 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 152, хүндэвтэр 12, хүнд гурван иргэн байна. Харин тусгаарлах байранд 13, гэрийн тусгаарлалтад 577 иргэн байна.
Сүүлийн нэг өдөрт түргэвчилсэн оношлуураар 53, PCR шинжилгээг 64 иргэнээс авсан гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.