Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ сарын 3-наас тус аймаг коронавирусний халдвар авч, биеийн байдал хөнгөн гэх оноштой иргэдийг гэрээр эмчилж эхэлсэн. Одоогоор нийт 80 иргэн гэрээр эмчлүүлж байгаа бөгөөд тэдэнд өрхийн эрүүл мэндийн төвийнхөн хяналт тавьж, эмчилгээг хийж байгаа аж.
Харин иргэдийн хувьд гэрээр эмчлүүлэхийг төдийлөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100-г давсан, эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын ажчилдын дутагдалд орсон зэрэг нь гэрийн эмчилгээг эхлүүлэхээс өөр аргагүй гэдгийг ЭМГ-ын зүгээс тайлбарлаж байгаа юм.
Мөн шинжилгээ, эмчилгээтэй холбоотой асуудал иргэдийг их бухимдуулж байгаа. Одоогоор халдвар хамгийн их тархаж буй Баруун-Урт суманд сайн дурын шинжилгээний цэг хоёр, явуулын хоёр цэг ажиллаж байгаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэдийн түргэвчилсэн шинжилгээ хариу эерэг гарсан тохиолдолд шууд халдвар авсан гэж үзэж, эмчилгээг эхлүүлж байна. Харин дам харьцагчийг заавал PCR шинжилгээнд хамруулах юм. Шинжилгээ эерэг гарч, халдвар батлагдсан тохиолдолд 24-48 цагийн дараа ЭМБ-аас очиж тухайн иргэнийг үзэж, гэрээр эмчлэх болон тусгаарлах эмнэлэгт хэвтүүлэх эсэхийг шийдвэрлэж байгаа гэв.