Наймдугаар сарын 30-ны өдөр эхлүүлсэн вакцины гуравдугаар тунд иргэдийг хамруулах ажил аймгийн хэмжээнд 7,3 хувьтай үргэлжилж байна. Эхний ээлжинд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж байгаа бөгөөд сумдад нэг, Баруун-Урт суманд гурван цэгээр дамжуулан дархлаажуулалтыг хийж байна.
Иргэд вероцел, файзер, спутник вакцинуудаас сонгох эрхтэй. Харин спутник вакциныг хийлгэх тохиолдолд төлбөртэй аж. Одоогоор иргэдийн идэвх муу байна. Гурав дахь тунгийн дархлаажуулалт эхэлснээс хойш ямар нэг хариу урвал үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж байна. Тиймээс вакцины нөөц хангалттай байгаа учир иргэдийг гурав дахь тунгийн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Харин вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 95,3 хоёр дахь тун 91,2 хувьтай буюу улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй хэвээр байна.