Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ТУНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН ИДЭВХ СУЛ БАЙНА

 

Сүхбаатар аймаг 8 дугаар сарын 30-наас зорилтот бүлгийн иргэдийг, 9 дүгээр сарын 13-наас 12-оос дээш насны иргэдийг халдварын эсрэг вакцины гурав дахь тунд хамруулж эхэлсэн. Одоогоор хамрагдвал зохих нийт иргэдийн 16 хувь нь вакцинаа хийлгээд байна. Энэ нь өмнөх тунгийн хамрагдалттай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт бөгөөд иргэдийн идэвх муу байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

Дархлаажуулалтын цэгүүд бүх сумдад өдөр бүр ажиллаж байна.

Одоогоор гурав дахь тунгийн вакцинаа хийлгээд сөрөг хариу урвал үзүүлсэн болон халдвар авсан гэх тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж. Мөн гурав дахь тунгаа хийлгэснээр халдвар хүндрэхээс, амь насаа алдах эрсдлээс урьдчилан сэргийлж чадсан зээг тодорхой үр дүнгүүд улсын хэмжээнд гарч байгааг дурдаад иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдан, халдвар хамгааллын дэглэмээ сахиж иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа.

Тус аймаг дархлаажуулалтын нэг, хоёр дахь тунгийн хамрагдалт 90-ээс дээш хувьтай үргэлжилж байгаа билээ.