Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАЛДВАРЫН ШАЛТГААНТ НИЙТ НАС БАРАЛТ 12 БОЛОВ

Сүхбаатар аймагт коронавирусний халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Сүүлийн 24 цагт шинээр 147 тохиолдол нэмэгдсэн бол халдварын улмаас хоёр иргэн нас баржээ. Тухайн иргэд нь Түмэнцогт, Онгон сумын 80-90 насны өндөр настнууд байсан бөгөөд архаг хууч өвчтэй, халдварын нэн хүнд хавсарсан хэлбэрээр нас барсан байна.

Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 7585, халдварын шалтгаант нийт нас баралт 12 болов. Тодруулбал, Баруун-Урт суманд найм, Онгон, Түмэнцогт, Наран, Халзан, сумдад тус бүр нэг иргэн халдварын улмаас нас баржээ.

Харин хоногт 315 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар, эдгэрсэн иргэдийн тоо 5050-д хүрээд байна.

Одоогоор эрүүл мэндийн байгууллагат 517 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн эмчилгээнд 1264 иргэн байна. Үүнээс жирэмсэн эмэгтэй 41, 0-18 насны хүүхэд 153 байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.