Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭМНЭЛЭГ БОЛОН ГЭРИЙН ЭМЧИЛГЭЭНД 1737 ИРГЭН БАЙНА

Сүхбаатар аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад 539, гэрээр 1198 нийт 1737 иргэн эмчилгээнд байна. тэдний дунд жирэмсэн 44, төрсний дараах зургаа, 0-18 насны хүүхэд 167 байна. Халдварын улмаас биеийн байдал хүн болон хүндэвтэр байгаа, архаг хууч өвчтэй болон дээрх эрсдэлт бүлгийн иргэдийг шууд ЭМБ-д эмчийн хяналтанд эмчилж байгаа аж.

Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 136 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 8650 болов. батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон сэжигтэй тохиолдлыг тодорхойлох тандалт судалгааны багууд сум, байгууллага тус бүрт ажиллаж байна. Шинжилгээний цэгүүдийн ачаалал өмнөх өдрүүдээс буурсан ч батлагдах тохиолдлын тоо буурахгүй байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

Сүхбаатар аймгийн бүх суманд халдварын тархалт эрчимжиж, бүгд улаан бүс хэвээр байгаа. Хэдийгээр сум орон нутгийн түвшинд хязгаарлалт, хөл хорионы дэглэм тогтоохгүй байгаа ч иргэдийг өөрсдийн ухамсраар халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг онцгойлон анхааруулав.