Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХҮНД 14, ХҮНДЭВТЭР 47 ИРГЭН БАЙНА

Сүүлийн 24 цагт 13 суманд халдварын 247 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 8897 боллоо. Өнөөдрийн байдлаар 539 иргэн ЭМБ-т эмчлүүлж байгаа бөгөөд тэднээс хүнд 14, хүндэвтэр 47 иргэн байна гэж АНЭ-ээс мэдээллээ. Гэрийн эмчилгээнд 1325 иргэн байгаа аж.

Эмчлүүлэгсдийн дунд жирэмсэн 42, төрсний дараах зургаа, 0-18 насны хүүхэд 219 байна.

Халдвар Баруун-Урт, Баяндэлгэр, Онгон, Мөнххаан, Түвшинширээ сумдад хамгийн их илэрчээ. Бусад сумдад эдгээр сумдад бүртгэгдснээс бага тохиолдол хоногт бүртгэгдэж байгаа ч халдвар бүх суманд дахин эрчимтэй тархаж байгааг анхаарууллаа.

Харин дээрх хугацаанд 222 иргэн эдгэрч эмнэлэг болон гэрийн хяналтнаас гарснаар эдгэрсэн иргэдийн тоо 6919-д хүрэв.