Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАР АЙМАГТ ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ЭРЧИМЖИЖ БАЙНА

Сүхбаатар аймагт коронавирусний халдварын тархалт эрчимжиж, сүүлийн өдрүүдэд тогтмол бүх суманд халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байна. 10 дугаар сарын 14-ний 08 цагийн байдлаар хоногт халдварын 314 тохиолдол шинээр нэмэгдснээр нийт батлагдсан тохиолдол 9449-д хүрэв.

Аймгийн 13 суманд өдөрт 4-130 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хамгийн их нь Баруун-Урт, Баяндэлгэр, Мөнххаан, Түвшинширээ сумдад илэрчээ. Үүнтэй холбоотойгоор шинжилгээний цэгийн ачаалал дахин нэмэгдэж, хүнд болон хүндэвтэр эвчтөний тоо нэмэгдэж, бага насны хүүхдүүд халдварт өртөх нь их байгааг аймгийн ЭМГ-аас анхаарууллаа. Мөн иргэдийн дунд халдвар хамгааллын дэглэм сахих байдал хайнга, хэт задгай байгаа нь халдвар эрчимтэй тархах нэг шалтгаан болж байгааг ч онцлов.

Сүхбаатар аймагт батлагдсан нийт тохиолдлын 7330 нь эдгэрсэн бол одоогоор аймгийн хэмжээнд ЭМБ-т 574, гэрээр 1451 иргэн эмчлүүлж байна. Үүнээс жирэмсэн 47, 0-18 насны 261 хүүхэд байгаа аж.