Коронавирусний халдварын батлагдсан тохиолдлыг тусгаарлан эмчлэх эмнэлэгүүдийн нэг болох халдвартын эмнэлэгт жирэмсэн эмэгтэйчүүдийг хэвтүүлэн эмчилж байгаа. Шаардлагатай тохиолдолд төрүүлэх өрөөг ч тусгайлан бэлтгэжээ. Тэгвэл энэ эмнэлэгт одоогоор нийт 13 эх амаржиж, 14 хүүхэд эсэн мэнд мэндэлсэн байна.
Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө кесарь хагалгаагаар хоёр ихэр охин мэндэлжээ. Харин хамгийн сүүлд буюу 10 дугаар сарын 21-ний өдөр 38 недельтэй эх мөн эсэн мэнд амаржиж охиноо өлгийдөн авсан байна. Жирэмсэн эх өөрөөрөө болон хагалгаагаар төрөхөөс хамаарч эмч, эмнэлгийн ажилчдын багийн гишүүдийн тоо харилцан адилгүй байдаг байна.
Хэдийгээр тус аймагт халдварын нөхцөл байдал хүнд байгаа ч одоогоор эх хүүхдийн эндэгдэл, хүндрэл гараагүй байна.
10 дугаар сарын 22-ны байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 33 жирэмсэн эх халдвар авч, ЭМБ-аар эмчлүүлж байгаа аж.