Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МОТОЦИКЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА

Аймгийн засаг даргын захирамжийн дагуу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2022 оны 3 дугаар сарын 15-ныг хүртэл түр хугацаагаар мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Энэхүү захирамж нь зөвхөн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгдөнө.

Тус аймагт сүүлийн нэг жилд авто осол тэр дундаа мотоциклийн осол буурсан. Энэ нь халдварын улмаас хөл хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсгэж авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдыг осол гэмтлээс урьдчилан сэргийлж,  иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалах, учирч болох хор хохирол эрсдлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дээрх захирамжийг жил бүр хэрэгжүүлдэг юм.