11 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн цол, чимэг олгох хүчит 128 бөхийн барилдаан болж, Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Жавхлант бөхийн дэвжээ, Одкон холдинг ХХК-ийн бөх, аймгийн арслан Ч.Энхмөнх түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртлээ.
Уулбаян сумын харьяат, аймгийн харцага Б.Бадамдорж үзүүрлэж, аймгийн заан цолны, Онгон сумын харьяат сумын заан Ж.Нэргүй тав давж аймгийн начин цолны болзол хангав.
Ардын хувьсгалын 100 жил, аймаг байгуулагдсаны 79 жилийн ой, Монгол Улс анхдугаар шинэ үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улсаа тунхагласны 97 жилийн ойн өдрийн хүрээнд дээрх барилдааныг зохион байгуулсан юм. Ингэхдээ аймгийн Онцгой комиссоос гаргасан чиглэлийн дагуу халдвараас урьдчилан сэргийлэх нэмэлт тундаа хамрагдсан болоод хоёр тунд хамрагдсан иргэдийг түргэвчилсэн шинжилгээний хариунд үндэслэн үзэгчдийг дотогш нэвтрүүлжээ.