Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

12 САРААС ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТАА ХИЙНЭ

Аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслыг ирэх 12 дугаар сараас хийж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хот болон Сүхбаатар аймгийн эмч нарын  хамтарсан баг анхны хагалгааг хийжээ. Энэ төрлийн хагалгаанд жилд дунджаар 40 орчим иргэн ордог бөгөөд гуравдугаар шатлалтын эмнэлгийг зорьдог байсан юм.

Тодруулбал, орон нутагт дурангийн мэс заслыг хөгжүүлэх , нутагшуулах, хамтран ажиллах гэрээний хүрээнд АШУ-ы доктор,профессор, Монгол Улсын хүний гавъяат эмч, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэнгээр ахлуулсан баг тус аймагт ажилласан юм. Хэлсэнчлэн АНЭ-т дурангийн мэс заслыг амжилттай хийж, улмаар эмч,мэргэжилтнүүдэд онол дадлага хосолсон сургалтыг зохион байгуулав. Цаашид эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд сургаж хөгжүүлэхэд  хамтран ажиллахаар болжээ.